Hey найз минь, яагаад LifeCheck гэж?

Амьдралдаа жижигхэн шалгалт хийснээр бүх зүйл өөрчлөгдөх боломжтой байдаг. Энэ бол бидний түүх.

Story main illustration

“Би бүх зүйлээ алдчих шахсан.”

Hey найз минь, би чамд бүх үнэнээ хэлье. Нэг хэсэг амьдрал минь яг л унаж байгаа лифт шиг байсан.

Цалингаа авснаас хойш хэдхэн хоногийн дараа л түрийвч хоосон. “За энэ удаа арай ухаантай зарцуулна даа” гэж өөрийгөө хуурдаг ч, дараагийн сарын 25 гэхэд л бас л эхнээсээ. Мөнгө дуусах болгондоо “дараагийнхаа амьдралд би арай дээр төлөвлөх байх” гэж өөрийгөө шоолно. Гэхдээ бодит байдал дээр би зүгээр л өнөөдрийг туулахын төлөө амьдарч байсан юм.

Харин харилцаа... тэр бол бүр хүнд байсан. Хайртай хүнтэйгээ инээж суухын оронд бид жижигхэн зүйлээс маргалдаж, өдрийг ууртай дуусгадаг болсон. Хамгийн аймшигтай нь би түүнд хайртай хэвээр байсан ч, энэ бүх маргаан түүнийг намайг ойлгохгүй байгаа мэт санагдуулдаг байлаа.

Ажил ч дээрдэхгүй. Өглөө бүр компьютерийн дэлгэц рүү ширтээд, “би яг юуны төлөө хичээж байна вэ?” гэж бодно. Өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн оронд, бусдын мөрөөдлийг гүйцэлдүүлэхийн төлөө ажилладаг мэт. “Маргааш юу болох бол?” гэдэг асуулт айдас төрүүлдэг байв.

Толгой дотор бол бүр эмх замбараагүй. Заримдаа юу ч мэдрэхгүй хоосон. Заримдаа ямар ч шалтгаангүйгээр зүрх дэлсээд, бүгдийг орхиод зүгээр л алга болохыг хүснэ. Амралт гэдэг үгийг зөвхөн Facebook post дээрээс хардаг байсан.

Тэгээд нэг өглөө би босоод “ямар ч утга алга” гэж бодсон. Тэр мөчийг би мартдаггүй. Яг тэр үед л ойлгосон — би ганцаараа биш юм байна.

Гудамжинд ядарсан царайтай хүмүүсийг харна. Сошиалд бухимдсан пост уншина. Ажил дээр хэн нэг нь “чи ч бас ядраад байна уу?” гэж асууна. Тэгээд би нэг зүйлийг ойлгосон: энэ бүх зовлон бид бүгдэд адилхан ирдэг юм байна.

“Тиймээс би асуудлаа харж чадсан бол, шийдэж чадах юм байна.” Энэ бодол миний амьдралыг авраагүй ч, чигийг нь өөрчилсөн.

Тэр цагаас хойш LifeCheck төрсөн. Би ганцаараа биш байсан. Тэгээд чамд ч ганцаараа биш гэдгийг мэдрүүлэхийг хүссэн. Амьдралд ганцхан жижиг шалгалт хийсэн тэр мөч — миний хувьд хамгийн том өөрчлөлтийн эхлэл болсон юм.

Эрсдлээ эрт харсан хүн илүү хүчтэй

Хэрэв би өөрийгөө шалгаснаар амьдралаа өөрчилж чадсан бол, чамд ч бас боломж бий.

⚡ Өөрийгөө шалгаад үзье